Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх “Аврагч мазаалай” танхимтай боллоо.

2 жил
Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх “Аврагч мазаалай” танхимтай боллоо.
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй “Дэлхийн Зөн” ОУБ-ын “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл Улаанбаатар, Эрдэнэт хот, Дорнод, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Увс зэрэг байгалийн гамшигт өртөмтгий таван аймагт хэрэгжиж байна.
 
Дэлхийн зөн Монгол Олон улсын байгууллагаас Дорнод аймагт хэрэгжүүлж “Гамшигт тэсвэртэй орон нутаг төслийн хүрээнд аливаа аюул осол, гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах мэдлэг чадвар, дадлыг эзэмшүүлэх зорилгоор аймгийн Орон нутгийн төсөв болон төслийн санхүүжүүлэгч байгууллагын хөрөнгө оруулалтаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Аврагч мазаалай сургалтын танхим”-ыг байгуулж, өнөөдөр /2022.09.06/ нээлтээ хийлээ.
 
Танхимын нээлтэд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Засаг дарга М.Бадамсүрэн, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагаас “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн Менежер С.Оюунтөгс, “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн Эрдэнэт хотын ажилтан Т.Ононтуул, төслийн ажилтан Б.Намуунаа, О.Байгалмаа нар оролцлоо.
 
Төслийн үр дүнд Дорнод аймгийн хүүхэд багачууд аливаа аюул ослын үед өөрийн болон бусдын амь насыг хамгаалах, анхны тусламжийг үзүүлэх чадвартай болж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэл тохиолдвол хаана хэнд хандахаа мэдэх ур чадварыг эзэмшиж аюул осолгүй ирээдүйг бий болно.
 
Мөн төслөөр "Сургагч багш" нарыг бэлтгээд байна.