Нийгмийн цогц явуулын үйлчилгээ халхгол суманд ажиллахаар замдаа гарлаа.

2 жил
Нийгмийн цогц явуулын үйлчилгээ халхгол суманд ажиллахаар замдаа гарлаа.
Аймгийн Засаг даргын 2022 оны А/23 дугаар захирамжийн дагуу сумдын хүн амд Нийгмийн цогц явуулын үйлчилгээг жилд 2 удаагийн давтамжтайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Халхгол суманд ажиллах гэж байна.
 
Нийгмийн цогц явуулын үйлчилгээнд эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, соёл, урлаг, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгал, мал эмнэлэг, улсын бүртгэл, ахуйн үйлчилгээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын үйлчилгээ багтаж байгаа юм.