Өнөөдөр чойбалсан хотын “Алдар гавьяаны өдөр” тохиож байна.

2 жил
Өнөөдөр чойбалсан хотын “Алдар гавьяаны өдөр” тохиож байна.
Чойбалсан хот үүсэн байгуулагдсаны 84 жилийн ой тохиож байгаа ба "Алдар гавьяаны өдөр”-өөр Монгол Улсын хошой баатар, Маршил Х. Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
 
Ёслолын үйл ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга М. Энхтөр, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл , Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н. Батмөнх, Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О. Пүрэв-Очир, Дорнод Нийтийн аж ахуй ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Ч.Ганбат, Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, багийн Засаг дарга нар, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцсон юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 онд Чойбалсан хот "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдсан өдрийг ийнхүү жил бүр "Алдар гавьяаны өдөр " болгон тэмдэглэсээр байна.