Тус цахим хуралд Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар болон Гадаад Харилцааны Яам, Хүнс,хөдөө аж ахуйн Яам Эдийн засаг хөгжлийн Яам мөн Бээжин дэх элчин сайдын Яам , Хилийн Боомтын Захиргаа оролцлоо.
Хурлаар Сүмбэр-Рашаан боомтыг байнгын ажиллагаатай боомт болгох, дэд бүтцийг харилцан уялдуулах, Сүмбэр-Рашаан боомтоор хүнсний бүтээгдэхүүний эскпорт, импорт хийх эрхтэй болгох, хил дамнасан аялал жуулчлалын хялбаршуулсан журмын зохицуулалт, Хил дамнасан гал түймэртэй хамтран тэмцэх, сэргийлэх тухай аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл тэргүүтэй төлөөлөгчид цаашдын Сүмбэр-Рашаан боомтын цаашдын хөгжлийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, санал солилцлоо.