Монголын багш нарын 58 дахь өдрийг угтсан “Дорнодын багш” спортын тэмцээний нээлт өнөөдөр боллоо

2 жил
Монголын багш нарын 58 дахь өдрийг угтсан “Дорнодын багш” спортын тэмцээний нээлт өнөөдөр боллоо
Дэлхийн багш нарын 28 жилийн ой, Монголын багш нарын 56 дахь өдрийг угтсан эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, сургууль цэцэрлэгийн уялдаа холбоог сайжруулах, багш нарын шигшээ багийг бүрдүүлэх, хамтран хөгжих зорилгоор аймгийн сургууль, цэцэрлэгүүдийн багш нарын спортын тэмцээнийг 2022 оны 09 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар нээлтээ хийлээ.
 
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцож боловсролын байгууллагын нийт багш, ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.
 
Энэ удаагийн спортын тэмцээнийг Хэрлэн сумын улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн 100 жилийн ой, Цагаан-Овоо сумын цэцэрлэгийн 60 жилийн ойн хүрээнд хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Тэмцээнд нийт 41 байгууллагын 500 гаруй багш ажилчид волейбол, теннис, дартс гэсэн 3 төрлөөр өрсөлдөж дүнгээ гаргах юм.