Дорнод “Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

2 жил
Дорнод “Нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа
“Нийтийн аж ахуйн ажилтны өдөр”-ийг угтан байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хариуцлагатай хэрэглэгчдийг урамшуулах, ажилчдын өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, сурталчлах зорилготойгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа.
 
Өдөрлөгийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
 
Өдөрлөгийг нээж аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Чойбалсан хотынхоо хэрэглэгчдийг стандартад нийцсэн цэвэр усаар хангах, түүнээс гарсан бохир, шингэнийг татан зайлуулж, цэвэрлэх, орон сууцны байруудын сантехникийн шугам сүлжээний засвар үйлчилгээг чанартай түргэн шуурхай гүйцэтгэх эрхэм зорилгыг биелүүлэн ажилладаг “Дорнод Нийтийн Аж Ахуй” ОНӨААТҮГ-ын хамт олонд мэндчилгээ дэвшүүлж Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг танилцууллаа.