Aймгийн удирдах ажилтны өнөөдрийн шуурхай хуралдаанаар сэтгэц, дотор, чих, хамар хоолойн өвчин эмгэгийн улмаас иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолтын өнөөгийн байдлыг аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Батбаяр танилцууллаа.
Уг мэдээлэлтэй холбогдуулан аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн эмчлэн эрүүлжүүлэх ажлыг чанартай хэрэгжүүлж, хүн амын дундах сэтгэцийн өвчлөлд анхаарах, хөдөлмөрийн чадвар алдалтыг хүний оролцоогүй оношлох бодлогыг баримталж оношилдог тоног төхөөрөмж багаж хэрэгслийг судлах, шаардлагатай бол худалдан авч групп тогтоох комиссын үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэхийг даалгалаа.