"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих ажлыг өрнүүлж байгаатай холбогдуулан суурьшлын бүс /хот, суурин газар/-ээс мал бүхий иргэдийг гаргах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Ингэхдээ мал бүхий иргэдэд тусгайлан газар олгож, цахилгаан шугам татах зэргээр дэд бүтцийг шийдэх, сургууль цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, автобус унааны маршрут гаргаж малчин өрхүүдийг бодлогоор дэмжиж ажиллах,
- Мал бүхий иргэдтэй харилцан хэлэлцүүлэг хийж нэг бүрчлэн уулзалт зохион байгуулж, тэдний санал санаачилгыг ажил хэрэгтээ тусгахыг аймгийн Засаг даргын зүгээс нийт сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.