Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 11 дугаар хуралдаан болж байна

2 жил
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 11 дугаар хуралдаан болж байна
Аймгийн ИТХ-ын ээлжит 09-р хуралдаан 2022 оны 09-р сарын 30-ны өдрийн өглөө 9 цаг 30 минутанд ЗДТГ-ын хурлын танхимд 70 хувийн ирцтэй эхэллээ.
 
Дорнод аймгийн ИТХ хурлын ээлжит 11-дүгээр хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
 
1. Аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
2. Нутгийн ирээдүй орон сууцны төсөл хэрэгжүүлэх тухай
3. Оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэг, дэмжлэг үзүүлэх нутгийн ирээдүй төслийг хэрэгжүүлэх тухай
4. Аймгийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
5. Орон нутгийн өмчийн асуудал, эд хөрөнгийг шилжүүлэх, ашиглах хөрөнгө актлах тухай
5. Хэрлэн сумын 11-дүгээр багийн ажлын албаны зориулалттай газар эзэмших эрхийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт шилжүүлэх тухай
6. Иргэнд 2023 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай
7. Улсын тусгай хэрэгцээнд газар авах тухай /Петро матад ХХК 20 дугаар талбай/
8. Орон сууц болон үйлдвэр, үйлчилгээний барилгын орчин, тохижилтын журам батлах тухай
9. Авто замын арчлалт хамгаалалтын талаарх мэдээлэл сонсох
/Өндөрхаан Чойбалсан хотын чиглэл Улаанбаатар хотоос 394-440 километр, нийт 50 километрийн урттай авто зам, Хэрлэн, Булган сумын чиглэлийн авто зам, Хэрлэн сумын Читийн гудамжны авто замын арчлалт, хамгаалалт, худалдан авах ажиллагаа орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ/