“Ахмадын чуулган-2022” арга хэмжээг зохион байгуулж байна

2 жил
“Ахмадын чуулган-2022” арга хэмжээг зохион байгуулж байна
Монгол Улс Ахмадын баярыг 30 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
 
Баярын хурлын нээлтэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын Засаг дарга О.Пүрэв-Очир, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр цахим бодлогын хорооны гишүүд, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э.Эрдэнэбилэг нар оролцож байна.
 
Ахмад настны эрхийг хангах, нийгмийн оролцоог дэмжих зорилгоор “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн тэдний санал бодлыг сонсож тулгамдаж буй асуудлыг судлан шийдвэрлэх, “Ахмадын ачлал 2021-2024” хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулах зорилгоор энэ өдрүүдэд зохион байгуулж байна.
 
Энэ үеэр 14 ахмадын хороо болон 11 ахмадын зөвлөлийн өргөөнүүдэд дээдлэн залах эзэн Чингис хааны эш хөргийг гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
 
Мөн аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан ахмадуудыг Төрийн дээд одон медаль, аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Монголын Ахмадын холбооны хүндэт тэмдэг, Монголын Ахмадын холбооны хүндэт дэвтэр, аймгийн Ахмадын холбооны хүндэт тэмдэг, Монгол ардын намын “Тусгаар тогтнол” одон, Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдгээр зарим ахмадуудыг шагнаж урамшууллаа.