“Тэрбум мод-дорнод-2022” намрын тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна

2 жил
“Тэрбум мод-дорнод-2022” намрын тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд“ТЭРБУМ МОД-ДОРНОД-2022” намрын тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг 10-р сарын 3-ний өдрөөс 10-р сарын 06-ний хооронд Хэрлэн номин бизнес төв дээр зохион байгуулж байна.
Өнөөдөр/2022.10.03/ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт зохион байгуулах ажлын хэсгийн дарга, аймгийн засаг даргын орлогч Ш.Ёл үзэсгэлэн худалдааны явцтай танилцлаа.
Уг үзэсгэлэн худалдаанд байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Баян-Уул сумын ойн анги, Гялалзах, Шинэстэй нөхөрлөлүүд болон “Эрдэс мөнгөн чулуу” ХХК, Хэрлэн сумын 4 иргэн оролцож тарьц суулгацын хувьд нарс, агч, голт бор, гүйлс, бүйлс, монос, бургас,шар хуайс, шинэс, улаалзгана, бөөрөлзгөнө,чацаргана, нохойн хошуу, тэхийн шээг, хармаг, гожий, алимны мод, ранетканы мод, интоор, гүзээлзгэнэ, үхрийн нүд, анар зэрэг гоёлын болон жимсний 20 гаруй төрлийн тарьц суулгацыг худалдаалж байгаа юм.