Оюутнуудыг эрүүл мэндийн цогц үзлэг, шинжилгээнд хамруулан, эмчилж байна

2 жил
Оюутнуудыг эрүүл мэндийн цогц үзлэг, шинжилгээнд хамруулан, эмчилж байна
Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 оноос эхлэн “Эрүүл оюутан” төслийг хэрэгжүүлж, 3 жилийн хугацаанд Дорнод их сургууль, Политехник коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 2340 оюутан, залуусыг эрүүл мэндийн цогц үзлэг, шинжилгээнд хамруулан, давхардсан тоогоор 2324 өвчлөл, 415 оюутны амны хөндийг бүрэн эмчлэн эрүүлжүүлсэн.
 
Энэ онд үргэлжлэн 755 оюутныг ерөнхий биеийн үзлэг, чих, хамар хоолой, нүд, бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ, амны хөндийн эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаас давхардсан тоогоор 937 өвчлөл илэрч, эмчлэх ажлыг зохион байгуулж байгаа бол, Амны хөндийн үзлэгээр 1, 2 дугаар дамжааны 200 оюутны шүдийг бүрэн эмчлэн эрүүлжүүлэхээр хувийн хэвшлийн Гандент, Супердент, Бэсү, Family smail шүдний эмнэлэгүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.
 
Мөн урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Эрүүл мэндийн газраас оюутан, залууст нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замаар дамжих халдвар, жендерийн эрх тэгш байдал, үерхэл, нөхөрлөл зэрэг сэдвүүдээр сургалт, мэдээллийн ажлыг зохион байгуулжээ.
Аймаг, орон нутгаас хойч үе болсон оюутан залуусынхаа эрүүл мэндэд оруулж томоохон хөрөнгө оруулалтын нэг “Эрүүл оюутан” төсөл юм.