Аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Ахмадын хороо, зөвлөлүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор хэрэгцээт тоног, төхөөрөмж, хэрэгслийг нийлүүлэхээр төлөвлөсөн.
Энэ хүрээнд 14 сумын Ахмадын хороо, зөвлөлд зөөврийн компьютер, хэвлэгч, сандал, ширээг зэргийг нийлүүлэхээр худалдан авах ажиллагааг зарлаад байна.
Мөн анхан шатны байгууллага болох сум, багийн ахмадын хороо, зөвлөлийн ажилд дэмжлэг болох зорилгоор унаа шатахуун, харилцаа холбоо, урамшлууллын дэмжлэгийг улирал тус бүрээр тогтмол олгож байгаа юм.
Ингэснээр Ахмадын зөвлөлүүдийн ажиллах нөхцөл сайжирч, ахмад руу чиглэсэн үйл ажиллагааг явуулахад хялбар болж, ахмадуудын нийгмийн оролцоо дээшлэн, ахмадын хороо, зөвлөлүүдийн төлөвлөсөн үйл ажиллагаа нь тодорхой үр дүн хүрнэ.