“Дорнодын багш” хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо

2 жил
“Дорнодын багш” хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо
Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийг Монгол улс тэмдэглэн өнгөрүүлж байна.
Өнөөдөр “Дорнодын багш” хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр, Засаг даргын орлогч Ш.Ёл нар оролцож эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим багшийг Монгол улсын Төрийн дээд одон медаль “Алтан гадас” одон, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, БШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”, Аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Хүндэт жуух бичиг”, “Засаг даргын хүндэт жуух бичиг”-ээр шагналаа.
Орон нутгийн удирдлагын зүгээс сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд боловсролын хөгжил, хүүхдийн хөгжил, сургууль, багшийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулж, “Багшийн хөгжлийг дэмжих “Эрдэм” хөтөлбөр, хүүхдийн хөгжил, хүмүүжлийг дэмжсэн “Хүн болох багаасаа” хөтөлбөр, “Англи хэлтэй Дорнодчууд” хөтөлбөр, “Оюутны хөгжил” хөтөлбөр, “Хүүхдэд ээлтэй орчин”,”Сургууль, цэцэрлэгийн бүс” төсөл, “Манай анги”, “Цахим анги”, “Жаргалан кафе”, “Багш хөгжлийн төв” зэрэг бусад аймаг, орон нутгуудад жишиг болохуйц төслүүдийг хэрэгжүүлэн ажилласны үр дүн гарсаар байна.
Энэ онд “Эрдэм” хөтөлбөрийн хүрээнд орон нутгуудаас анхлан санаачилж бага ангийн багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, нийгмийн хамгааллыг дэмжих зорилготой “Дорнодын багш” болзолт уралдааныг зохион байгуулж, шилдэг 4 багшийг шалгаруулан орон сууцны урьдчилгаа төлбөр олгосон.
Түүнчлэн орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлээр багшийг бэлтгэхэд аймгийн төсвөөс нийт 57.2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, аймгийн Засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан одоогийн байдлаар 33 багш бэлтгэгдэж байна.
Мөн боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж сүүлийн 5 жилд 4 шинэ сургууль, 3 дотуур байр, 10 шинэ цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад оруулснаар боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, нэг ангид байх хүүхдийн тоо буурсан үзүүлэлттэй байхаас гадна бүх сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрыг боловсон ариун цэврийн байгууламжтай болгоод байна.
4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
 
 
3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
 
3 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад