Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорнод Их Сургууль хамтран зохион байгуулж буй "ТУГ УУЛ (БАЯН ЭРХЭТ ХАЙРХАН)-НЫ ТҮҮХ, СОЁЛЫН СУДАЛГАА, ТУЛГАМДСАН АСУУДАЛ" эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Аймгийн ИТХ-ын тогтоолоор энэ жилээс эхлэн Туг уул аймгийн тахилгатай уул болсон юм.
Уг эрдэм шинжилгээний бага хуралд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, холбогдох албаны хүмүүс, Булган сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцож байна.
Хуралд Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн С.Дулам, Шинжлэх ухааны академын Түүх археологийн хүрээлэнгийн Бүс нутаг, орчин үеийн түүхийн салбарын Эрхлэгч, Доктор /Ph.D/ профессор Г.Мягмарсамбуу, Монгол Улсын Их Сургуулийн Доктор / Ph.D/ профессор Г.Нандинбилэг болон бусад эрдэм судлаачид оролцож байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь 08 дугаар сарын 15-ны өдөр тохиох "Туг уулын тахилга"-ыг угтан зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.