“Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн барилгын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр судалж байна

2 жил
“Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн барилгын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр судалж байна
Сүүлийн жилүүдэд тус сургуулийн хамран сургах тойрогт орон сууцнууд олноор баригдаж, хөдөө сумдаас шилжин ирсэн сууршигчдын тоо ихэссэнээр цэцэрлэг, сургуульд хамрагдах хүүхдийн тоо эрс нэмэгдсэн байна.
 
Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Хэрлэн сумын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн үйл ажиллагаа, барилга, байгууламжийн нөхцөл байдалтай танилцаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах зорилгоор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн Ерөнхий архитектор, БШУГ, ГХБХБГ, МХГ, ЭМГ, ОБГ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллалаа.
 
Цаашид бага сургууль болон цэцэрлэгийн барилгыг нийтэд нь зөвхөн цэцэрлэг эсвэл бага сургуулийн зориулалтаар ашиглах зохион байгуулалт хийх боломжтой эсэх, Улсын төсвийн хөрөнгө оруулалтад санал хүргүүлж сургуулийн барилгыг засварлах, өргөтгөх, тус багт шинээр цэцэрлэг, сургууль барих газрыг судлах, зураг төсвийг шинэчлэх зэрэг ажлуудыг судлан ажиллаж байна.