Аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ахмадын ачлал” хөтөлбөрийг 8 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
“Ахмадын ачлал” хөтөлбөр нь ахмадуудыг нийгмийн амьдралд тэгш оролцож, хөгжих, боловсрох, хөдөлмөр эрхлэх, ахмадаа хүндэтгэх, залуу үеийнхэнд ахмадын эх оронч, хөдөлмөрч дайчин уламжлал, төрөө дээдлэх үзлийг өвлүүлэн ахмад, залуу үеийнхний алтан хэлхээг бэхжүүлэх, ахмадын нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжиж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд:
-Ахмадын зөвлөх үйлчилгээнд 2016-2021 онд нийт 316 ахмад настанд 97.5 сая төгрөгийн дэмжлэг, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгт нийт 57 ахмад настанд 114 сая төгрөгийн дэмжлэг олгосон.
-Хэрлэн сумын хэмжээнд 7 чиглэлд ахмад настанд үнэ төлбөргүй автобус үйлчилж байна.
-Эрүүл мэндийг дэмжих чиглэлээр сувилал, чөлөөт цагийн төвүүд байгуулсан.
-97 аж ахуйн нэгж байгууллага “Ахмадын сан” байгуулсан.
-Ахмадын хороо, зөвлөлийн дарга нарт урамшуулал,
- Гурван үеийн холбоог сайжруулах зорилгоор сургамжит “Ил захидал”-ын эмхэтгэл, Угийн бичиг хөтлөх аян,
-Харьяалалгүй ахмадуудыг хаягжуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна.