Намрын мод тариалалтын ажил ийнхүү эхэлж, Нисэхийн зам дагуу Зүүн бүсийн төв Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, БОЭТ, МУИС-ийн Дорнод аймаг дахь сургууль, Аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс, Татварын хэлтэс, Санхүү аудитын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд мод тариад байна.
Намрын мод тариалалт 2022 оны 10 дугаар сарын 07-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорнод аймаг 2030 он хүртэл 20 сая мод тариалах юм.