Бүх нийтийн мод тарих өдрийн нээлт боллоо

2 жил
Бүх нийтийн мод тарих өдрийн нээлт боллоо
Бүх нийтээр мод тарих өдрийг жил бүрийн 5 болон 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагт зохион байгуулж иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд өөрийн болон нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж ногоон байгууламжаа нэмэгдүүлдэг.
Бүх нийтийн мод тарих өдрийн нээлтэд Дорнод аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх албан байгууллага, аж ахуй нэгжүүд оролцож, өөрийн эзэмшил болон нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж байна.
 
“Дорнод-тэрбум мод 2022” үндэсний хөдөлгөөний хүрээнд Чойбалсан хотод иргэн аж ахуй нэгж байгууллагууд 7 байршилд мод тарилаа.
 
Мод тарьж байгаа байршлууд:
 
- Хэрлэн сумын 1-р баг “Бунхан толгой”
- Хэрлэн сумын 3-р баг “Ялалт талбай”
- Хэрлэн сумын 3-р баг “Эргэмжийн газар”
- Хэрлэн сумын 3-р баг “Өүлүн эхийн цэцэрлэгт хүрээлэн”
- Хэрлэн сумын 7-р баг “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”
- Хэрлэн сумын 8-р баг “Нисэхийн зам дагуу”
- Хэрлэн сумын 9-р баг “Найрамдал цэцэрлэгт хүрээлэн”
 
3 хүн ба гадаа нарын зураг байж магад
7 хүн, зогсож буй хүмүүс, мод ба гадаа нарын зураг байж магад