Өнөөдрийн /2022.10.10/ шуурхай хуралдаанаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга В.Цэнгэлмаа “2022 оны төсвийн нөхцөл байдал, түүнд хийсэн тодотгол, Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Н.Энхболд “Стандарт, хэмжил зүйн салбарын үйл ажиллагаа болон албан хаагчдад тавих шаардлага, Татварын хэлтсийн дарга С.Бямбарагчаа "2022 төсвийн орлогын мэдээлэл"-ийг танилцууллаа.
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл хэлтэс, агентлагуудын тавьсан мэдээлэл болон цаг үеийн асуудлуудаар дараах үүрэг чиглэлийг өглөө.
- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай Аймгийн Засаг даргын 05 дугаар албан даалгаврын биелэлтийг шалгах.
- Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийг бүрдүүлэх.
- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах ажлын хэсэг байгуулж, сумдын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийг үзэж танилцах, сумдын удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэл хангуулах үүрэг өгч ажиллахыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Алимаад,
-Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах төлөвлөгөө гаргаж, танилцуулахыг аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ч.Аюушмаад,
- Газрын төлбөрийг төсөвт төвлөрүүлэх, хүний нөөцийн талаар мэдээлэл бэлтгэж дараагийн шуурхай хуралдаанд танилцуулахыг Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын газрын албаны ахлах мэргэжилтэн А.Алтантуяад тус тус даалгав.