Дорнод аймаг 2022 оны 10 сарын 10 өдрийн байдлаар улаан буудай 13990 га-аас 17102 тн, төмс 105 га-аас 834.4 тн, хүнсний ногоо 85 га-аас 751.5 тн, тосны ургамал 2900 га-аас 1245 тн, малын тэжээл 100 га-аас 480 тн ургац бусад үр тариа 950 га-аас 1184 тн тус тус хураан авч ургац хураалт 46 %-тай явагдаж байна.
Халхгол, Цагаан-Овоо, Баянтүмэн сумдын “Дорнын кроп” ХХК, “Хишиг агро” ХХК, “Үйзэн тал” ХХК, “Мөнх тал” ХХК, “Алтай агро трейд” ХХК, “Жи Эс Агро” ХХК, “Галт Өд” ХХК-уудаас нийт 6642.6 тн буудайг Дорнод гурилын үйлдвэр болон “Түмэн шувуут” ХХК-д 200 тн буудай, тэжээл тус тус нийлүүлээд байна.