Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

2 жил
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
Төрийн алба хаах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх зорилготой Төрийн албаны ерөнхий шалгалт Монгол Улсын хэмжээнд өнөөдөр (2022.10.14) 08 цаг 30 минутад эхэллээ. Дорнод аймгийн хэмжээнд энэ удаагийн төрийн албан хаагчийн шалгалтад 115 иргэн шалгуулахаар бүртгүүлсэн. Шалгалт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 502, 507 тоотод 4 ээлжээр явагдаж байна.
 
- 1 дүгээр ээлж : 08:30
- 2 дугаар ээлж : 11:00
- 3 дугаар ээлж : 14:00
- 4 дүгээр ээлж : 16:30 цагаас тус тус 1 ангид 30 хүний бүрэлдэхүүнтэй 4 ээлжээр шалгалтад хамрагдана.
Энэ удаагийн шалгалтын онцлог нь ерөнхий шалгалт хаана өгснөөс үл хамаарч, шалгалтдаа тэнцсэн тохиолдолд харьяалал хамаарахгүй төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн тусгай шалгалт өгөх эрхтэй болно.
 
Шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутад бөглөж, үүнээс 35 оноо ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцсэнээр дүгнэгдэж, дараачийн шалгалт болох Монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгөх эрх нээгдэх юм. Энэхүү 30 онооны шалгалт өгөх иргэн 20 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн шалгалтад тэнцсэнээр тооцогдон, хамгийн сүүлийн дүн шинжилгээний 15 онооны шалгалтад орох эрх нээгдэнэ. 15 минутын хугацаанд өгөх тус шалгалтаас 10 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцогдоно.
Шалгалтын даалгавар нь хүн тус бүрд өөр байх бөгөөд цахим програмын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдөж байгаа юм.