“Бид хариуцлагатай сонгогч” сургалт болж байна

2 жил
“Бид хариуцлагатай сонгогч” сургалт болж байна
“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Бид хариуцлагатай сонгогч” сургалтыг хийж байна.
 
Уг сургалтыг зохион байгуулснаар залуу сонгогч нарт сонгуульд оролцохын ач холбогдлыг таниулж, сурагчдад сонгох болон сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ерөнхий мэдээлэл өгч чадвар эзэмшүүлэх ач холбогдолтой юм.
 
“Бид хариуцлагатай сонгогч” сургалтыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хороо, Сонгогчдын боловсрол төв хамтран зохион байгуулж байна.
 
 
1 хүн, зогсож байгаа ба дотор нарын зураг байж магад2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад