Дорнод аймгаас төрийн албаны нөөц бүрдүүлэх Ерөнхий шалгалтад нийт 115 иргэн бүртгүүлснээс 99 буюу 86,0 хувь оролцлоо. Нийт оролцогчдын 23 буюу 21,4 хувь нь тэнцэж төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэж байна.
Чанарын түвшин:
- 90-100 оноотой 4 буюу 17,3
- 80-89 оноотой 6 буюу 26
- 70-79 оноотой 12 буюу 52,1
- 65-69 оноотой 1 буюу 4,3 хувьтай байна.
Шалгалтыг бүрэн гүйцэтгэж Б.Зулцэцэг, Т.Ичинхорлоо нар 100 оноо авлаа.
Сум, орон нутгийн хэмжээнд дутагдалтай байгаа төрийн байгууллагын ажлын байрны сул орон тоог нөхөж, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг шуурхай хангах зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын дэмжлэгээр орон нутгийн сургалтын байгууллагыг түшиглэн 3 өдөр зохион байгуулсан "Дэмжих сургалт"-д хамрагдсан иргэдийн 12 буюу 52,1 хувь нь тэнцсэн байна.