НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

2 жил
НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны суурь баримт бичиг болох Улс орны хөтөлбөрийн (2023-2027) баримт бичиг батлагдан Монгол Улсад 5 жилийн хугацаанд хэрэгжих болсонтой холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Аяако Кайно ахлуулсан баг Дорнод аймагт ажиллаж байна.
 
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Засаг дарга М.Бадамсүрэн НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөллийг хүлээн авч уулзан, Монгол Улсад хэрэгжих Улс орны хөтөлбөр болон аймаг орон нутагт хүүхдийг чиглэлээр баримталж буй бодлогын хүрээнд санал солилцлоо.
 
НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсад хэрэгжих хөтөлбөр нь Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, Боловсрол, Хүүхэд хамгаалал, Уур амьсгалын өөрчлөлт, Нийгмийн оролцоо ба нотолгоо гэсэн үндсэн 5 зорилтын хүрээнд хэрэгжих аж.
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Засаг дарга М.Бадамсүрэн: Дорнод аймаг нь гадаад улс орноос хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд 2 үндсэн зарчмыг баримтлан ажилладаг.
 
1. Төсөл, хөтөлбөрийн сайн туршлагуудыг орон нутагтаа нутагшуулж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх.
2. Орон нутгаас хамтарсан хөрөнгө оруулалт хийх буюу 30-50 хувийг санхүүжүүлан хамтран өргөжүүлж хэрэгжүүлэх.
Бид ирэх 2023 оноос хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, хөгжүүлэх бодлогыг чухалчилж 3 чиглэлийг баримталж ажиллах зорилт тавьсан.
Үүнд: Аймгийнхаа бүх хүүхдийг:
1. Төрөлх хэлнээс гадна өөр гадаад хэлийг заавал эзэмшүүлэх .
2. Эрүүл мэндийг дэмжих спортын дугуйланд хамруулах.
3. Авьяас чадвар, оюун ухааныг хөгжүүлэх секц, дугуйланд хамруулах.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР: Хүмүүжил, төлөвшил, Эрүүл мэндийн боловсрол олгох, Хүчирхийллийн эсрэг, хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлэн ажиллана.
Энэ хүрээнд НҮБ-ийн Хүүхдийн сангаас хэрэгжих гэж буй хөтөлбөрт төлөвлөгдсөн олон арга хэмжээг уялдуулан хэрэгжүүлэх боломжтой харагдаж байна. Түүнчлэн хэрэгжилтийн үр дүнд онцгойлон анхаарч тусгайлан нарийн бичиг гарган хариуцуулан ажиллуулахаа илэрхийллээ.
 
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар суурин төлөөлөгч Аяако Кайно хэлэхдээ: “Бид танай аймгийн тухай мэдээллийг авч судлахад хүүхдийн аюулгүй, эрүүл орчинд сурах, боловсролын чанар, хамран сургах асуудлыг анхаарч ажиллажээ.
Мөн гадаад улс орноос хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд баримталдаг зарчим үнэхээр таалагдаж байна. Та бүхний баримталж буй бодлого НҮБ-ийн Хүүхдийн сангаас хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөр уялдан амжилттай хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэж байна.” гэв.
 
3 адам, адамдар отыр және адамдар тұр кескіні болуы мүмкін6 адам, адамдар отыр және адамдар тұр кескіні болуы мүмкін