Өнөөдөр /2022.10.15/ Дорнод аймгийн хэмжээнд 2021 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 327 дугаар анги болон Сүхбаатар аймгийн 338 дугаар ангид цэргийн алба хаагаад ирсэн цэрэг эрсийг “Монгол дайчдын хөшөө” талбайд угтан авах ёслол боллоо.
Ёслолын арга хэмжээнд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-өлзий, Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Ганзориг, Чойбалсан цэргийн хүрээний дарга, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Цэцэнхүү, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн АУТ-ын дарга, хошууч Б.Натбазар нар оролцсон юм.
Тус ангиас халагдаж байгаа цэргүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Монгол дайчдын цэцэрлэгт хүрээлэн”-д 2 настай нарс модны суулгацыг тарилаа.