Чулуунхороот суманд улз голын “төмөр бетон” гүүрийн нээлт боллоо

2 жил
Чулуунхороот суманд улз голын “төмөр бетон” гүүрийн нээлт боллоо
Дорнод аймгийн Чулуунхороот сумын Улз голын модон гүүрийг “Төмөр бетон” гүүр болгох ажил дуусаж гүйцэтгэгч компани 10 дугаар сарын 4-ний өдөр хүлээлгэн өгсөн. Өнөөдөр /2022.10.16/ тус гүүрний нээлтийн үйл ажиллагаа болж зорчих хөдөлгөөнийг нээлээ.
 
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Чулуунхороот сумын Засаг дарга З.Гэрэлт-Од нар оролцож байна.
 
Сүүлийн 30 жилд хийгдээгүй том хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт болж байгаагаараа онцлог юм.
 
Дорнод аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хэрлэн, Улз гол дээрх модон гүүрийг төмөр бетон гүүр болгон шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд 2021 оны Улсын төсөвт УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн дэмжлэгтэйгээр Чулуунхороот сумын нутаг дэвсгэрт Улз голын төмөр бетон гүүр барих ажил батлагдаж, ажлын гүйцэтгэгчээр “ЗМЗ” ХХК шалгарч Улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгээд байна.
 
2 адам, адамдар тұр және аспан кескіні болуы мүмкін
3 адам, адамдар тұр және сыртта кескіні болуы мүмкін
суқойма және көпір кескіні болуы мүмкін
1 адам, жеңіл көлік және жол кескіні болуы мүмкін
15 адам, адамдар тұр және сыртта кескіні болуы мүмкін