Долоо хоног бүр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулдаг хуваарьтай.
Өнөөдрийн /2022.10.17/ шуурхай хуралдаанаар "Малын гоц халдварт өвчин, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээ" , Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хүний нөөцийн мэдээлэл болон газрын төлбөр ногдуулалтын ажлын явцын талаар мэдээлэл танилцууллаа.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд :
1. Үхрийн арьс товруутах өвчний тохиолдлыг холбогдох байгууллагад мэдэгдэлгүй нуун дарагдуулж, өвчилсөн үхрээ нуусан малчин иргэдийг тогтоох,
2. Малын гоц халдварт шүлхий өвчний вакцинжуулалтыг хийхэд зүү тариурын зардлыг тухайн сум орон нутгийн зүгээс хариуцаж ажиллахыг Сумын Засаг дарга нарт чиглэл болгож, хяналт тавьж ажиллахыг даалгав.