Сургууль, цэцэрлэгийн эмчийг тоног төхөөрөмжөөр хангалаа

2 жил
Сургууль, цэцэрлэгийн эмчийг тоног төхөөрөмжөөр хангалаа
Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Сургууль, цэцэрлэгийн эмч ба эрүүл мэнд” төслийг аймгийн 26 сургууль, 36 цэцэрлэгт хэрэгжүүлж байна.
 
Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн сургууль цэцэрлэгүүдийн эмчийн кабинетад шаардлагатай Утлагын аппарат, Хүүхдийн дижитал даралтын аппарат, Пульсоксиметр, Амьсгал тоологч, Чагнуур, Духны үзлэгийн толь, Жин өндөр хэмжигч, Мананцар үүсгэгч буу, Отоскоп /чихний уг дурандагч/, Зайнаас халуун хэмжигч, Туузан метр зэрэг 11 төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
 
Үр дүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, урьдчилан сэргийлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдэж, ерөнхий боловсролын сургуулийн 18176 сурагч, цэцэрлэгийн 5318 хүүхэд, салбарын 2440 багш, ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа юм.
 
Хүүхдийн бие сэтгэхүйн хөгжил, өсөлт хөгжилт, эрүүл чийрэг байхын үндэс суурь нь эрүүл мэнд байдаг. Тиймээс эмнэлгийн цогц аппаратуудын тусламжтайгаар хүүхдийн дархлааг дэмжин, хүндрэлээс сэргийлэх нөхцөл бүрдлээ.
May be an image of 1 person, standing and indoor
May be an image of 2 people and people standing
May be an image of 2 people and people standing
No photo description available.
May be an image of indoor
 
May be an image of indoor
No photo description available.