Аймгийн Засаг даргын 2022 оны А/404 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байна. Ажлын хэсэг төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд тээврийн хэрэгсэл ашиглах хязгаарлалтад орсон байгууллагуудаас автомашинуудыг татан төвлөрүүлсэн.
Үүнтэй холбогдуулан Төсвийн зарлагыг бууруулах, хөрөнгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс татан төвлөрүүлсэн автомашинуудын тээврийн хэрэгсэл ашиглах хязгаарлалтад ороогүй байгууллагуудад шилжүүлэх тухай 2022 оны 09 дүгээр сарын 30-ны 11/05 дугаар тогтоолыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал баталсан юм.
Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд 7 байгууллагаас татан төвлөрүүлсэн 12 ширхэг тээврийн хэрэгслийг аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Баяндун сумын ЗДТГ, Чулуун хороот сумын ЗДТГ, Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төв, “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ, “Чойбалсан Хөгжил” ОНӨААТҮГ-т шилжүүлэх ажлыг өнөөдөр зохион байгууллаа.
Авто машинуудыг өрхийн сумдын өрхийн эрүүл мэндийн төв болон цагдаагийн тасаг, хэлтэст шилжүүлэн өгч байгаа нь иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх ажлыг зохион байгуулахад томоохон дэмжлэг болох юм.