Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Монгол Улсын Засгийн газрын 277 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 05 дугаар албан даалгаврын хүрээнд аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.
Аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс бэлтгэхээс 167,4 тн өвс буюу 111,6 хувьтай, 40 тн тэжээл бэлтгэхээс 73,5 тн тэжээл бэлтгэж 183,7 хувь, аймгийн аюулгүй нөөц нийт 147,6 хувь, сумын аюулгүйн нөөцөд 1120 тн байгалийн хадлан бэлтгэхээс 1230 тн өвс буюу 110 хувь, 420 тн тэжээл бэлтгэхээс 227.4 тн тэжээл буюу 54.1 хувь, сумын аюулгүйн нөөц нийт 82 хувьтай бэлтгээд байна.
Малчдын түвшинд 107,321 тн өвс бэлтгэхээс 82110 тонн бэлтгэж 76.5 хувь, 470 тн тэжээл бэлтгэхээс 269.7 тонн бэлтгэж 57 хувь, малчдын түвшинд бэлтгэх өвс тэжээл нийт 67 хувьтай бэлтгэсэн үзүүлэлттэй байна.