Матад сумын шинэ соёлын төвийн нээлт боллоо

2 жил
Матад сумын шинэ соёлын төвийн нээлт боллоо
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн сумын Соёлын төвийн шинэ барилгын ажлыг дуусгаж, нутгийн ард иргэдэд урлаг, соёлын үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болж өнөөдөр өргөн олондоо үүд хаалгаа нээлээ.
 
Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл оролцож, орон нутгийн зүгээс соёлын салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээлэл, үр дүнг танилцууллаа.
 
Дорнод аймаг анх 2018 оноос эхлэн “Соёл, урлагийн салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулж, 2021 оныг дуустал хэрэгжүүлж, аймгийн соёл, урлагийн мэргэжлийн байгуулагууд болон сумдын Соёлын төвүүдийг бие даан хөгжих чадамжтай болгох, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, үр ашгийг өсгөх, соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээний нэр, төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр 400 орчим сая төгрөгийг орон нутгийн төсөвтөө тусган батлуулж, дэмжлэг үзүүлж, амжилттай хэрэгжүүлж байна.
 
Энэ оноос эхлэн Аймгийн Засаг даргын 2022 оны А/23 дугаар захирамжаар Нийгмийн цогц явуулын үйлчилгээг сумдад ажиллуулж эхлээд байна. Тус явуулын цогц үйлчилгээнд Соёлын үйлчилгээг хамруулан сумдын иргэдэд түүх соёлын дурсгал, соёлын биет бус өвийг сурталчлах, Явуулын номын сангийн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр явагдаж байна. Ирэх жилээс эхлэн соёлын үйлчилгээг өргөжүүлж, соёл, урлагийн төрөлжсөн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
3 адам, адамдар тұр және костюм кескіні болуы мүмкін
13 адам, адамдар отыр, адамдар тұр және сыртта кескіні болуы мүмкін