Ургац хураалт 96.7 хувьтай явагдаж байна

2 жил
Ургац хураалт 96.7 хувьтай явагдаж байна
Аймгийн хэмжээнд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийт үр тариа 25,855 га-аас 27,100 тн ургац хураан аваад байна.
 
Үүнээс улаан буудай 23,295 га-аас 254,866 тн, төмс 150 га-аас 1261.7 тн, хүнсний ногоо 129 га-аас 988 тн бусад үр тариа 1550 га-аас 1734 тн тосны ургамал 4440 га-аас 1915 тн, малын тэжээл 110 га-аас 500 тн ургац тус тус хураан авч нийт ургац хураалт 96.7% явагдаж байна.
 
Дээрхи хураан авсан улаан буудайн ургацаас үйлдвэрт Халхгол сумад дахь Хишиг агро ХХК, Үйзэн тал ХХК, Мөнх тал ХХК, Алтай агро трейд ХХК, Жи Эс Агро ХХК, Цагаан-Овоо сумад дахь Галт Өд ХХК, Баянтүмэн сумад дахь Дорнын кроп ХХК, Баян-Уул сумад дахь Майдрын буудай ХХК-ууд нийт 10,295 тн товарын буудайг Дорнод гурилын үйлдвэр, 360 тн тэжээлийн буудайг Түмэн шувуут ХХК-д тус тус нийлүүлээд байна.