Томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжилтийн түвшинд байна

2 жил
Томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжилтийн түвшинд байна
Аймгийн хэмжээнд 41 дүгээр долоо хоногийн байдлаар амбулаториор 9831 хүн үйлчлүүлсний 601 нь Томуу, томуу төст өвчин буюу 6.1 хувийг эзэлж байгаа нь өмнөх 7 хоногоос 0.1 хувиар буурч Томуу, томуу төст өвчний тархалт ИДЭВХЖИЛТИЙН ТҮВШИНД байна.
 
Томуугийн дархлаажуулалтад 2022 онд 1-5 насны 5700, жирэмсэн эх 1150, 65-аас дээш насны 5000 иргэн, 950 эмнэлгийн ажилчид хамрагдах юм. Дархлаажуулалтад хамруулах ажлыг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлээд байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд зорилтод бүлгийн 2000 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаад байгаа юм.