Аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

2 жил
Аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо
Долоо хоног бүр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулдаг хуваарьтай.
 
Өнөөдрийн /2022.10.24/ шуурхай хуралдаанаар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “ Хөдөлмөрийн зах зээлийн төлөв”, “Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ” болон “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” , Эрүүл мэндийн газраас “Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал”-ийн талаар мэдээлэл танилцууллаа.
 
Дээрх мэдээллүүдтэй холбогдуулан мөн цаг үеийн асуудалтай холбоотойгоор Аймгийн засаг даргын орлогч Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
 
1.Томуугийн эсрэг вакцинд үнэгүй хамрагдах 0-5 насны хүүхэд, жирэмсэн эх, 65-аас дээш насны ахмад настнуудыг томуугийн дархлаажуулалтад хамруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулахыг Аймгийн эрүүл мэндийн газарт, дээрхи бүлэгт хамаарах ажилтан, албан хаагчдаа томуугийн дархлаажуулалтад бүрэн хамруулахыг Засаг даргын дэргэдэх агентлагуудын дарга нарт, Томуугаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон нутагтаа эрчимжүүлж ажиллахыг сумын Засаг дарга нарт албан тоотоор чиглэл өгөхийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст,
 
2. Алслагдсан сумдын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх, аюулгүйн нөөц бүрдүүлэх, хадгалалтад анхаарах,
 
3. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг орон нутагт эрчимжүүлэх дэд ажлын хэсгүүд хуралдаж бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллахыг тус тус даалгав.