"Хуримтлалтай Дорнодчууд марафон 2022” зохион байгуулагдлаа

2 жил
"Хуримтлалтай Дорнодчууд марафон 2022” зохион байгуулагдлаа
Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны А/245 дугаар тоот захирамжаар жил бүрийн 5, 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээрээ биеийн тамир спортоор хичээллэх, идэвхтэй хөдөлгөөн хийх, авто машингүй өдөр болгон өнгөрүүлэх тухай захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хуримтлалтай Дорнодчууд марафон 2022” 10 дугаар сарын 23-ны өдөр болж өнгөрлөө.
 
Тус бүх нийтийн гүйлт 6 удаа зохион байгуулагдаж 5000 гаруй иргэд, хүүхэд багачууд хамрагдсан байна.
 
Энэ жилийн марафоныг Аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Дорнод аймаг дахь Монгол банкны салбар, Хадгаламжийн даатгалын корпорац, Голомт банкны Дорнод салбар, Хаан банкны Дорнод салбар, Хас банкны Дорнод салбар, Төрийн банкны Дорнод салбар, Худалдаа хөгжлийн банкны Дорнод салбар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан.
“Хуримтлалтай Дорнодчууд марафон 2022”-д 45 наснаас дээш, 36-44 нас, 26-35 нас, 17-25 нас, 16 нас хүртэлх ангиллаар 300 гаруй тамирчин оролцсон юм.
 
10 адам, адамдар тұр және жол кескіні болуы мүмкін
5 адам, адамдар тұр және жол кескіні болуы мүмкін
8 адам, аспан, көше және жол кескіні болуы мүмкін
9 адам, адамдар тұр, адамдар қыдырып жүр және жол кескіні болуы мүмкін
8 адам, адамдар тұр және сыртта кескіні болуы мүмкін
10 адам, адамдар тұр және сыртта кескіні болуы мүмкін
7 адам және адамдар тұр кескіні болуы мүмкін
 
6 адам, адамдар тұр және сыртта кескіні болуы мүмкін