Баянтүмэн сумын шинэ эмнэлгийн нээлт боллоо

2 жил
Баянтүмэн сумын шинэ эмнэлгийн нээлт боллоо
Улсын төсвийн хөрөнгөөр 1,537,000 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Баянтүмэн сумын “Эрүүл мэндийн төв”-ийн 20 ортой шинэ эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ИТХ төлөөлөгч Ч.Эрдэнэбат, Ш.Гангамөрөн, Ж.Цогтбаатар, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, Баянтүмэн сумын Засаг дарга Э.Нарангарав нар оролцов.
 
Нээлтийн үеэр Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа Баянтүмэн сумын “Эрүүл мэндийн төв”-д нэн шаардлагатай байгаа яаралтай тусламжийн тарианы автомат шахуургыг гардууллаа.
 
Тус эмнэлэг нь шинэ лаборатортай болж 3 төрлийн шинжилгээг авах боломжтой болж байна.
- Биохими
- Цусны ерөнхий шинжилгээ
- Шээсний ерөнхий шинжилгээг тус тус авч байгаа юм.
 
Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Оюунжаргал “Би сувилагч” төсөлт уралдааны шилдгээр шалгарсан.
Энэ онд “Нутгийн ирээдүй” зорилтод төслийн хүрээнд Баянтүмэн сумаас 3 боловсон хүчин бэлтгэгдэж байна.
2 адам және адамдар тұр кескіні болуы мүмкін
May be an image of 7 people, people standing and outdoors
 
May be an image of 6 people and outdoors