Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт боллоо

2 жил
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт боллоо
“Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах, авах зарим арга хэмжээ”-ний талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, “Хүнсний хангамж аюулгүй байдлын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын тухай” аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, “Жижиг дунд үйлдвэрийн бодлого хэрэгжилт”-ийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Г.Эрдэнэсайхан, “Мал эмнэлгийн салбарын тогтолцоо, цаашдын чиглэл” сэдвээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга Б.Батчулуун нар тус тус илтгэл тавьж, иргэдийн сонирхсон асуултад хариулж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
 
Нээлтэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч 21 агентлаг, ОНӨААТҮГ, 14 сумдын ИТХ-ын дарга болон Иргэдийн Хурлын Төлөөлөгчид, сумдын Засаг дарга, Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн тасаг, тариалан, мал аж ахуй, хүнс үйлдвэрлэл эрхлэгчид, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, хүнсний хангамж аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллагын 500 гаруй хүн оролцож байна.
 
Мөн орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч 9 аж ахуйн нэгж өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргаж, манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын санхүүжилтээр хэрэгжиж буй “БЭСТ” хөтөлбөр, “АДАПТ” төсөл үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулан ажиллаж байна.
 
1 адам және тұр кескіні болуы мүмкін
1 адам және тұр кескіні болуы мүмкін
1 адам және тұр кескіні болуы мүмкін
1 адам және тұр кескіні болуы мүмкін
5 адам және адамдар тұр кескіні болуы мүмкін
1 адам, тұр, ғимарат ішінде және
бір немесе бірнеше адам және адамдар отыр кескіні болуы мүмкін
2 адам және адамдар тұр кескіні болуы мүмкін
1 адам және тұр кескіні болуы мүмкін