Дэлхийн зөн Олон Улсын Байгууллагын Америкийн Нэгдсэн Улсын олон улсын хөгжлийн агентлагийн Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр 2022 оны 10 дугаар сараас эхлэн 3 жилийн хугацаатай хэрэгжих “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөл хэрэгжих сумд сонгогдлоо. Уг төсөлд Баяндун, Баянтүмэн, Булган, Халхгол, Хэрлэн сумын 11 дүгээр баг, Чойбалсан сум хамрагдах юм.
Төслийн ажилтан О.Байгалмаа төсөлд хамрагдахаар сонгогдсон сумын удирдлагуудад “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн товч мэдээллийг танилцуулав.
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл төсөлд хамрагдаж байгаа сумдын Засаг дарга нар, төсөл хэрэгжүүлэгч Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Мал эмнэлгийн газрын удирдлагуудад дараах чиглэлийг өглөө. Үүнд :
1. “Төслийн хүрээнд сумдад малын өвчнийг тандан судлах олон улсын аргачлалыг хэрэгжүүлж иргэдэд гамшигт эрсдэлийн талаарх мэдлэг ойлголт олгох,
2. Сайн дурын сургагч багшийг сонгож, тогтвортой ажиллуулах, олон улсын төслийн сайн туршлагуудыг орон нутагтаа нутагшуулан авч үлдэхийн тулд төслийн багтай нягт хамтарч ажиллах чиглэл өгөв.