Өнөөдөр /2022.11.01/ Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч, бүжиг дэглээч, “Увидаст эгшиг” бүжгэн жүжгийн найруулагч Г.Батчимэг , Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч, бүжиг дэглээч А.Өлзий-Орших, Дорнын бүжиг клубийн үүсгэн байгуулагч, багш Н.Алтанцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.
Дуурь бүжгийн эрдмийн театр, Дорнын бүжиг клубийн хамтарсан “Увидаст эгшиг” хүүхдийн бүжгэн жүжиг Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Уг бүжгэн жүжиг нь Дэлхийн алдарт зохиолч Андерсоны үлгэрийн сэдвээр хийгдэж, хөдөө орон нутагт анх удаа, тэр дундаа Дорнод аймагт тавигдсанаараа онцлог юм.
Дуурь бүжгийн эрдмийн театрын тэргүүн гоцлооч балетчидтай “Дорнын бүжиг” клубын 160 гаруй хүүхдүүд хамтран оролцжээ.
Аймгийн Засаг даргаас ирэх онд Дорнод аймагт хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр
1. Гадаад хэлний дугуйлан
2. Спортын дугуйлан, секц
3. Хүүхдийн авьяасыг хөгжүүлэхээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа илэрхийлж, хамтран ажиллах боломжтой талаас санал солилцов.
Дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчид ирээдүйгээ харсан маш оновчтой бодлого болохыг сайшааж, хамтран дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Мөн “Увидаст эгшиг” бүжгэн жүжгийн хамт олноос дурсгалын зүйл хадгалуулав.