Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо хуралдлаа

2 жил
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо хуралдлаа
Өнөөдөр /2022.11.02/ Дорнод аймгийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хамтын хороо хуралдаж, “Дорнод аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2021-2023 оны гурван талт хамтын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, хэрэгжилтийн явцад тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүд, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар талууд санал солилцлоо.
 
“Дорнод аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2021-2023 оны гурван талт хамтын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Хөдөлмөр, нийгмийн гурван талт хороог аймгийн Засаг даргын 2022 оны А/136 дугаар захирамжаар байгуулсан. Хорооны бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ахалж төрийн байгууллагыг төлөөлж 3, ажил олгогчийг төлөөлж 3, үйлдвэрчний байгууллагыг төлөөлж 3 хүн тус тус ажиллаж байна.
 
Аймгийн хэмжээнд иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, аюулгүй, таатай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх болон хөдөлмөрийн харилцаа түүнтэй холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэдийн хөдөлмөрийн үнэлэмж, орлогыг нэмэгдүүлэх улмаар иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх язгуур эрх ашгийг хамгаалах зорилгоор хамтын хэлэлцээрийг зохион байгууллаа.
Ирэх 2023 онд тус хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх
чиглэлээр гарсан шийдвэрүүдийг хангуулах, хяналт тавьж ажиллах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийг салбар бүрт байгуулж ажиллуулах, шаардагдах төсвийг батлуулах, ажлын төлөвлөгөө боловсруулан, талууд харилцан тохиролцож, хариуцан ажиллахаар боллоо.
 
May be an image of 1 person, sitting, eyeglasses and indoor
May be an image of 1 person and sitting
May be an image of 1 person
May be an image of 8 people, people sitting and people standing