Хөдөөгийн багш нарын спортын XIX наадамд амжилттай оролцсон багш нарыг 4 сая төгрөгөөр урамшуулав

2 жил
Хөдөөгийн багш нарын спортын XIX наадамд амжилттай оролцсон багш нарыг 4 сая төгрөгөөр урамшуулав
Монголын багш нарын спортын XIX наадам энэ сарын 28-31-ний өдрүүдэд Арвайхээр хотод 5 төрлөөр зохион байгуулагдсан.
 
Тус наадамд Дорнод аймгийн багш нар 45 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, эрэгтэй волейболын баг “Алтан медаль”, Чулуунхороот сумын багш Б.Бэлгүүтэй шилдэг тоглогчоор шалгарчээ.
 
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнөөдөр шилдэг баг тамирчдыг хүлээн авч уулзан, аймаг, орон нутгаа төлөөлж “Алтан медаль” хүртсэн волейболын эрэгтэй баг, тамирчдад баяр хүргэж 4 сая төгрөгийн урамшууллыг олгов.
 
Тэмцээнд мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарын багийг МСҮТ-ийн захирал Л.Хишигтогтох, I сургуулийн захирал Б.Батсүх нар ахлан оролцсон байна.
May be an image of 1 person
May be an image of 2 people, people sitting and people standing
May be an image of 7 people, people standing and indoor
May be an image of 1 person, standing and indoor
May be an image of 16 people, people sitting and people standing
May be an image of 6 people, people sitting, people standing and indoor
May be an image of 7 people, people sitting, people standing and indoor
 
May be an image of 8 people and people standing