"Аюулгүй гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгыг үргэлжлүүлэх, үүрэг амлалтаа бататгах цахим арга хэмжээ боллоо

2 жил
"Аюулгүй гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгыг үргэлжлүүлэх, үүрэг амлалтаа бататгах цахим арга хэмжээ боллоо
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Зүүн хойд Азийн бүсийн төв, Дэлхийн боловсрол, сургалтын институт, Шадар сайдын Ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар болон Зүүн бүсийн төв-Онцгой байдлын газар хамтран цахим арга хэмжээг зохион байгууллаа.
 
“Аюулгүй гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгын эхний үе шатанд хэрэгжүүлсэн ажлыг дүгнэж, цаашдын үйл ажиллагааг тодорхойлж Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёлд “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот 2030” санаачлагд нэгдсэнийг нотлох сертификатыг гардуулан өгсөн юм.
 
Мөн НҮБ-аас хэрэгжүүлж байгаа “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” буюу “MCR2030” санаачилгын зорилго, чиглэл, цахим платформ /https://mcr2030dashboard.undrr.org/-тай танилцаж, 21 аймгийн Онцгой байдлын газрууд танилцуулга болон өөрсдийн ажлын томоохон үр дүнгүүдээ хуваалцлаа.
 
НҮБ-ын ГЭБГ-ын Зүүн хойд Азийн бүсийн төв, Дэлхийн боловсрол, сургалтын институтийн захирал Санжая Батия илтгэлдээ: Монгол улс бүх аймгуудаа хамруулж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд тус аймаг бүрд “Гамшгийн эрсдэлийг бууруулах” төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд хамруулан ажиллахаа мэдэгдлээ.
2 адам және адамдар тұр кескіні болуы мүмкін
1 адам, тұр және әскери форма кескіні болуы мүмкін
"Making Resilient MCR 2030 Disaster Risk Reduction and Resilience Certificate of Commitment to The city atrives become inclusive, safe, resillent and sustainable 2030 and commits to reducing Choibalsan disaster and climate risk and continue Improve sustainability by taking actions to enhance esilience. Û Disaater Rink Heduction Secretary иcH2030 Getting Ready 030undrr Govermenta (UCLG) o-chair MCR2030 Uinited Local" мәтіні кескіні болуы мүмкін