Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах Засгийн газрын 277 тогтоол, аймгийн Засаг даргын 05 дугаар албан даалгаврын хүрээнд аймаг, сумын өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулсан. Үүнд:
Аймгийн аюулгүй нөөцөд 150 тн өвс бэлтгэхээс 167,4 тн өвс буюу 111,6 хувьтай, 40 тн тэжээл бэлтгэхээс 73,5 тн тэжээл бэлтгэж 183,7 хувь, аймгийн аюулгүй нөөц нийт 147,6 хувьтай,
Сумын аюулгүй нөөцөд 1120 тн байгалийн хадлан бэлтгэхээс 1403,4 тн өвс буюу 125 хувь, 420 тн тэжээл бэлтгэхээс 278 тн тэжээл буюу 66,2 хувь, сумын аюулгүй нөөц нийт 95,7 хувьтай,
Малчдын түвшинд 107,321 тн өвс бэлтгэхээс 105171 тонн бэлтгэж 98,0 хувь, 470,0 тн тэжээл бэлтгэхээс 478,3 тонн бэлтгэж 101,8 хувь, малчдын түвшинд бэлтгэх өвс тэжээл нийт 99,9 хувьтай ба нийт аймаг, сум, малчдын түвшинд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт 100 хувь явагдаж дууслаа.