Мал эмнэлгийн газарт шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх автомашин гардуулав

2 жил
Мал эмнэлгийн газарт шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх автомашин гардуулав
Өчигдөр буюу /2022.11.04/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Орон нутгийн төсвийн 2022 оны хөрөнгө оруулалтаар аймгийн Мал эмнэлгийн салбарын ажил үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, шуурхай бэлтгэл бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлж дуудлага үйлчилгээний автомашин гардуулан өгөв.
 
Тус автомашинаар мал, амьтны гоц халдварт өвчний алсын болон ойрын дуудлага үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал малын шилжилт хөдөлгөөн отор нүүдэлд мал эмнэлгийн ажил үйлчилгээ үзүүлэх, малын эмийн зохистой хэрэглээ, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангахад нэн шаардлагатай юм.
 
Цаашид сумдын мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор албан хаагчдын дунд болзолт уралдаан зарлаж шалгарсан нэг сумын мал эмнэлгийн тасгийг автомашинаар урамшуулна гэдгийг онцоллоо.
 
2 адам, адамдар тұр және жеңіл көлік кескіні болуы мүмкін
жеңіл көлік және сыртта кескіні болуы мүмкін
15 адам, адамдар тұр және аспан кескіні болуы мүмкін
12 адам, адамдар отыр, адамдар тұр, кеңсе және ғимарат ішінде кескіні болуы мүмкін
5 адам және адамдар отыр кескіні болуы мүмкін