Чойбалсан хотын ногоон бүсийн хур хогийг цэвэрлэж байна

2 жил
Чойбалсан хотын ногоон бүсийн хур хогийг цэвэрлэж байна
Чойбалсан хөгжил ОНӨҮГ-аас Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын 60 гаруй ажилчин, ХХҮХ-ийн ногоон ажлын байрны 100 иргэнтэй хамтарч Хэрлэн сумын 2,3,4,10,11,1,8,5-р багийн ногоон бүсэд бий болсон машин засварын газрын хур хог хаягдлыг 2 кран, 10 машин ажиллаж 124 ширхэг машины кабиныг тээвэрлэж цэвэрлэв.
Багуудын ногоон бүсэд үүссэн хогийг судлан үзэхэд:
 
1. Ахуйн хог / гэр хорооллоос гарсан хог/ 45 хувь,
2. Машины рам 5 хувь,
3. Барилгын хог 40 хувь,
4. Малын гаралтай хог хаягдал 10 хувийг тус тус эзэлж байна.
 
Түүнчлэн хог хаягдлын төрлийг сараар ангилбал 12- 02 дугаар сард малын гаралтай арьс шир, яс, сэгийн хаягдал, 5-10 дугаар сард барилгын болон малын бууцны хаягдал их байгаа юм.
 
Мөн Хөдөө сумдаас аймгийн төв рүү орж ирж байгаа том оврын авто машин буюу Портер, Бонго машинтай иргэд зам дагуу их хэмжээгээр хог хаях тохиолдол элбэг байгаа аж.
сыртта кескіні болуы мүмкін
сыртта кескіні болуы мүмкін
сыртта кескіні болуы мүмкін