Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 470 гомдол мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй 67, зөрчлийн шинжтэй 112 дуудлага бүртгэгджээ.
Зөрчлийн төрлөөр авч үзвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан 29, гэр бүлийн хүчирхийлэл 11, зам тээврийн осол 3, худалдаа үйлчилгээний журам зөрчих 1 тохиолдол илэрсэн байна.
Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон иргэдийг насны ангиллаар авч үзвэл
- 18-25 насны 7,
- 26-30 насны 5,
- 31-36 насны 8,
- 37-с дээш насны 6 иргэн байна.
Эрүүлжүүлэх, саатуулах байранд 14 хоногийн хугацаанд 92 эрэгтэй, 5 эмэгтэй буюу 97 хүн саатуулагджээ.