"Мал эмнэлгийн чухал асуудлууд 2022" зүүн бүсийн зөвлөгөөнөөс:
1. Малчдын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч экспортыг дэмжинэ.
2. Хорио цээрийн дэглэм бүхий эрүүл бүс байгуулах ажлыг дэмжиж ажиллана.
3. Сумдыг бүсчилж мал эмнэлгийн лабораторийг байгуулна.
4. Сумын мал эмнэлгийн тасаг байцаагч, тархварзүйч зэрэг мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлж, цалинг 80 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ.
5. Мал эмч мэргэжлийг сонгохыг уриалах, ажил мэргэжлээ сурталчлах, нэр хүндийг өсгөх зорилгоор болзолт уралдааныг зохион байгуулж, шалгарсан мэргэжлийн боловсон хүчинд орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлнэ.
6. Мал, амьтны гоц халдварт өвчний /шүлхий, үхрийн арьс товруутах өвчин/ шалтгаан, эмчлэх аргыг судалсан эрдэм шинжилгээний ажлыг дэмжинэ.
7. Цахим шилжилтийн хүрээнд мал эмнэлгийн үйлчилгээг цахимд шилжүүлнэ.
8. Малчин өрх бүр өвөлжөө, хаваржааны ойролцоо зүй бусаар хорогдсон малыг устгах цэгийг байгуулах шаардлагатай.
9. Иргэдэд мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэх чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулна.