Сумдын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл,“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангуулах чиглэлээр аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ойрын хугацаанд сумдад ажиллахаар төлөвлөсний дагуу өнөөдөр Чойбалсан суманд ажиллаж байна.
Дээрх ажлын хүрээнд сумын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцах, үндэсний хөдөлгөөний төлөвлөгөөний биелэлтийг хангасан эсэх, аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээл, хөрөнгө оруулалтын ажлыг шалгаж, танилцаж байгаа юм.
Тус сум сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийн бүрдүүлэлт 80, үндэсний хөдөлгөөний хэрэгжилт 70 хувьтай байна.
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг бүрдүүлж дуусгах, гал түймэр болон малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулах, Хэрлэн голын татмын ойг хашиж хамгаалах, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтад бүрэн хамруулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.