ОХУ-ын Өвөрбайгалийн эмэгтэйчүүдийн холбооноос энэ сарын 8-11ний өдрүүдэд манай аймагт “Улс түмний найрамдлыг хөгжүүлэх, нийгмийн шинж чанартай төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг нөхөн сэргээх” асуудлаар санал солилцох албан айлчлал хийж байна.
Энэ үеэр Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тус холбооны өвөр хязгаарын салбар зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан “Зөвлөлтийн нисгэгчдийн хөшөө”-нд цэцэг өргөв.
Дорнод аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын эмэгтэйчүүдийн холбооний салбар зөвлөл нь олон жилийн найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлсээр ирсэн бөгөөд талууд цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.